Шалгалт өгөхийг олон хүн хүсдэг ч бүртгүүлэхэд амаргүй байдаг. Бид шалгалтад бүртгүүлэх аргыг өөрчиллөө.

Та цахим хуудас дээрх цагийг шалгах шаардлагагүй болсон.

Шалгалтын энэхүү бүртгэл нь таны хувьд: 

  • Ямар ч хязгаарлалтгүйгээр хүссэн үедээ бүртгүүлэх боломжтой.
  • Танд хоёр сонголт байна:
    • Бүртгэлийн хуудаснаас аль сургуульд орохоо сонгох боломжтой. Тэгвэл ЗӨВХӨН энэ сургуульд шалгалт өгөх өдөр оочерлодог.
    • Та тодорхой сургууль сонгох шаардлагагүй. Дараа нь таныг сургуульд бүртгүүлэх ба хүлээлгийн жагсаалтын дарааллын дагуу байр олдох болно.
  • Бүртгэлээ явуулмагц танд баталгаа ирнэ.
  • Шалгалт авах байгууллага (сургууль)-д сул орон тоо гармагц өргөдөл автоматаар үүсэж, танд баталгаажуулалт ирнэ. Бүртгүүлсэн дарааллын үндсэн дээр онлайн өргөдөл үүсдэг.
  • Сургууль тантай холбогдож, шалгалт өгөх өргөдлөө хамт бөглөнө.
  • Та өөрийн бүртгэл/өргөдлийн байдлыг шалгаж, таны өмнө хэдэн хүн хүлээж байгааг мэдэх боломжтой гэсэн үг юм. Хэрэв та тодорхой сургуулиа сонгоогүй бол бусад өргөдөл гаргагчийн нэгэн адил бүх сургуулийн хүлээлгийн жагсаалтад орох болно.

Та өмнө нь бүртгүүлсэн сургуулиа солих эсвэл бүх сургуулийн хүлээлгийн жагсаалтад орохын тулд тодорхой сургуульд гаргасан өргөдлөө өөрчлөх/цуцлахаар шийдсэн бол таны өмнөх өргөдөл хүчингүй болж, ТАНЫ НЭР ХҮЛЭЭЛГИЙН ЖАГСААЛТЫН ЭЦЭС РҮҮ ОРЖ ХОЙШЛОГДОНО.

Та бүртгүүлэхийг хүсвэл "Бүртгэл" товчийг ашиглана уу.

Бүртгэл